01СУДАЛГАА · БАЙГАЛЬ · ҮЙЛДВЭРЛЭЛ
Монголын анхны гоо сайхны үйлдвэрлэгч
Монкрем ХХК нь 1989 онд байгуулагдсан Монголын анхны гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч юм. Өнөөдөр бид гоо сайхан, хувийн арчилгаа, хүүхдийн болон ахуйн хэрэглээний чиглэлд шинжлэх ухаан, байгаль, үйлдвэрлэлийг нэгтгэсэн компани болон хөгжиж байна.
02СУДАЛГАА · БАЙГАЛЬ · ҮЙЛДВЭРЛЭЛ
Шинжлэх ухаанд суурилсан хөгжүүлэлт
Бид үйл ажиллагаандаа шинжлэх ухааны шинэ дэвшилтэт технологийг ашиглах, шинжлэх ухааны туршилт судалгаанд үндэслэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг байнгын зорилго болгон ажилладаг.
03СУДАЛГАА · БАЙГАЛЬ · ҮЙЛДВЭРЛЭЛ
Их сургууль ба үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа
МУИС-ийн Химийн тэнхим, Биологийн тэнхим, АШУҮИС-ийн Арьс судлалын тэнхим, Хими, химийн технологийн хүрээлэн зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж, хувийн хэвшил болон их сургуулиудын хамтын R&D хандлагыг нэмэгдүүлэхийг зорьдог.
04СУДАЛГАА · БАЙГАЛЬ · ҮЙЛДВЭРЛЭЛ
Монголын зэрлэг байгалийн түүхий эд
Бид Монгол орны үржил шимт хөрсөнд ургасан онгон зэрлэг, үнэт түүхий эдийг зөв техникээр, экологийн тэнцвэрт байдалд нөлөөлөхгүйгээр хураан, судалгаа шинжилгээгээр баталгаажсан технологийн горимоор боловсруулдаг.